Мэдээлэл найруулах function-ууд
Si -Introverted Sensing буюу дотоод ертөнцийг нарийвчлан харах линз. Өнгөрсөн туршлагыг эргэн харах; 'юу байна' нь 'юу байсан'-тай харьцуулагддаг; нарийвчилсан мэдээлэл, түүнтэй харьяалалтай холбоосыг хайх; хадгалагдсан сэтгэгдлээ эргэн санах; өгөгдөл хуримтлуулах; ямар юмс үргэлж байсаар ирсэнийг таних. Жич: Та хамгийн сүүлд хэзээ ямар нэгэн зүйл өмссөнөө эсвэл үүнтэй төстэй арга хэмжээнд оролцож байснаа санах, магадгүй тэр үед ямар мэдрэмж төрж байснаа санах.
Ni -Introverted Intuition буюу дотоод ертөнцийг ерөнхий харах линз. Гадны мэдээлэлгүйгээр үр дагавар, болзошгүй үр дагаврыг урьдчилан харах; 'Юу байх' гэж таамаглах; аливаа зүйлийг харах шинэ арга барилыг бий болгох; өөрчлөлтийг төсөөлөх; гүн гүнзгий утга санааны дүрсийг олж авах эсвэл өргөн хүрээний бэлгэдэл. Жич: Өөрийгөө ямар нэгэн хувцастай төсөөлөх эсвэл магадгүй өөрийгөө тодорхой байдлаар төсөөлөх
Мэдээлэл цуглуулагч function-ууд
Ne -Extroverted Intuition буюу гадаад ертөнцийг ерөнхий харах линз. Нөхцөл байдал, харилцааг ерөнхийлөх; утга санаа, харилцан уялдаа холбоог олж авах; 'юу байна' гэснийг 'юу байж болох вэ' гэж ургуулдаг; Хэлээгүй зүйлийг анзаарч, олон нөхцөл байдалд утгын хэлхээ гарч ирдэг. Жич: Таны өмсөж болох зүйлийнхээ боломжит утгыг анзаарах нь: 'Үүнийг өмсөх нь ийм сэтгэгдэл төрүүлж магадгүй ...'
Se -Extroverted Sensing буюу гадаад ертөнцийг нарийвчлан харах линз. Шууд нөхцөл байдлыг мэдрэх; физик ертөнцөд арга хэмжээ авах; өөрчлөлт, үйлдэл хийх боломжуудыг анзаарах; мэдээлэл эрэх; харагдахуйц хариу үйлдэл болон холбогдох өгөгдлийг сканнердах; 'Юу байна' гэдгийг таних. Жич: Янз бүрийн хувцас өмсөж туршиж, хэрхэн харагдахыг нь харах.
Хувийн дүгнэлт гаргагч function-ууд
Ti -Introverted Thinking буюу хувийн логик. Шинжилгээ хийх; ангилах; зарчмын дагуу үнэлж дүгнэх, ямар нэг зүйл тухайн хүрээ, загварт нийцэж байгаа эсэх; ямар нэг зүйл ажилладаг зарчмуудыг олж мэдэх; үл нийцэх байдлыг шалгах; илүү нарийвчлалтай бодохын тулд тодорхойлолтуудыг оновчтой тогтоох. 'Улаан бол хүчирхэг өнгө' гэх мэт логик тодорхойлолт, зарчмуудыг ашиглан сонголтоо шинжлэх.
Fi -Introverted Feeling буюу хувийн хэм хэмжээ. Үнэлэх; ач холбогдол, үнэ цэнийг харгалзан үзэх; өөрт үл нийцэх эсэхийг шалгах; ямар нэг зүйлийг тогтоосон зарчимд тулгуурлан үнэлэх; зөвшилцөлд хүрэхийн тулд үнэт зүйлсийг тодруулах; ямар нэг зүйл чухал эсэх, төлөө зогсох нь зүйтэй эсэхийг шийдэх. Хувцаслалт танд таалагдаж байгаа эсэхээ дүгнэхдээ: 'Энэ хувцас надад тохирсон, зөв санагдаж байна.'
Обьектив дүгнэлт хүлээн авах function-ууд
Te -Extroverted Thinking буюу ажиглагдах логик. Хэсэгчлэх; үр ашгийн төлөө зохион байгуулах; системчлэх; логик хэрэглэх; бүтэц зохион байгуулалт; үр дагаврыг шалгах; стандарт, техникийн үзүүлэлтүүд хангагдсан эсэхийг хянах; хил хязгаар, удирдамж, параметрүүдийг тогтоох; ямар нэг зүйл ажиллаж байгаа эсэхийг шийдэх. Янз бүрийн өнгө, хэв маягийг ялгах; 'Би өдөржин зогсох хэрэгтэй болсон тул ...'' гэдэг шиг үр дагаврын талаар бодох.
Fe -Extroverted Feeling буюу ажиглагдах хэм хэмжээ. Холбогдох; бусдыг анхаарч, тэдний хэрэгцээг хангах, тэдний үнэт зүйл, мэдрэмжийг хүндэтгэхийн тулд бүлэг зохион байгуулах; нийгэм, байгууллага, бүлгийн үнэт зүйлсийг хадгалах; бусдад дасан зохицох, аашийг нь олох; ямар нэг зүйл бусдад тохиромжтой эсвэл хүлээн зөвшөөрөгдөх эсэхийг шийдэх. Нөхцөл байдалд юу тохирохыг авч үзвэл: 'Хүн өмсөх ёстой, өмсөх ёсгүй ...' эсвэл 'Хүмүүс ингэж бодох болно ...'